Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг “Эрүүл мэндийн цахим гүйлт-2023” уралдаанд амжилттай оролцож IV байрт шалгарлаа

“Эрүүл мэндийн цахим гүйлт 2023” улсын хэмжээнд СТРАВА апплейкшн ашиглан 2023 оны 05 дугаар сарын 01-ээс 07 хооронд долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Улсын хэмжээнд 7,852 гүйлт бүртгэгдэж нийт 40,271 км замыг амжилттай туулснаас шилдэг 48 гүйгчийг БТСУХ-ноос шалгарууллаа.
бичвэр нарын зураг байж магад
Хан-Уул дүүргийн гүйгчид “Эрүүл мэндийн цахим гүйлт 2023”-д давхардсан тоогоор идэвхтэй 509 гүйгчид оролцож нийт 1327 км зам туулж Нийслэлийн бүсэд 4-р байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн ахмад +65 насны ангилалд Нийслэлийн бүсээс С.Энхцэцэг 70,6 км гүйсэн амжилтаар 1 дүгээр байр
Нийслэлийн бүсээс эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд С.Мөнгөнгэрэл 127,2 км зам гүйсэн амжилтаар III байрт тус тус шалгарлаа.
Энэ удаагийн “Эрүүл мэндийн цахим гүйлт 2023” биеийн тамирын арга хэмжээнд пара болон ахмадын ангилал нэмж оруулсан нь 2021 оны гүйлтээс онцлог болж байгаа юм.
Амжилттай оролцсон бүх гүйгчдэдээ баяр хүргэе.