Хан-Уул
Мэдээлэл

Нийтийн эргүүл ажиллуулж байна

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр хариуцсан 15 хороодын нутаг дэвсгэрт “Нийтийн эргүүл” тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцож байгаа бөгөөд тус цагдаагийн хэлтсийн Дүн шинжилгээ судалгааны багаас гаргасан гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа газруудад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд иргэн, аж ахуй нэгж байгууллагын оролцоо чухал бөгөөд өөрсдийн амьдарч буй орчиндоо аюулгүй байдлыг бүтээцгээе.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА! ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР