Хан-Уул
Онцлох мэдээ

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 47 хувьтай явагдаж байна

/2023.05.23/ Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн барилгын ажил 47 хувьтай явагдаж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон холбогдох албаныхны хамт Зайсанд баригдаж буй гүүрэн байгууламжийн барилгын талбайд ажиллалаа.

Зайсангийн хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дууссан.

Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөн 10 хувиар сайжрах юм. Шинэ, хуучин хоёр гүүрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай, ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээхээр гүйцэтгэгч компани ажиллаж байна.