Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит 5 төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад зэрэг нийт 27 байгууллагын 19 баг оролцсон бөгөөд давхардсан тоогоор 600 гаруй албан хаагчид хамрагдсан байна.

Тэмцээнийг 2023 оны 6 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.

Таван төрөлт тэмцээний шилдгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо. Тухайлбал:

БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР.

III байр: “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг”

II байр: С.Энхбаяр даргатай “Засаг даргын Тамгын газар”

I байр:  Г.Сүрэнтамжид даргатай “Татварын хэлтэс”

ДАРТСЫН ТЭМЦЭЭНИЙ БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид

Дэд байрт: Боловсролын хэлтэс, Дотоод аудитын албаны хамтарсан багийн баг тамирчид

Гутгаар байрт: “Тохижилт үйлчилгээний төв” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын баг тамирчид

ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ БАГИЙН ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт Эрүүл мэндийн төвийн тамирчин Г.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн тамирчин Ө.Ариунжаргал.

Дэд байрт Засаг даргын Тамгын газрын тамирчин Э.Баярбат, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан багийн тамирчин Б.Хишигжаргал.

Гутгаар байрт Засаг даргын Тамгын газрын тамирчин З.Буянт, Хороодын 1 дүгээр багийн тамирчин Ц.Алтангэрэл,

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт Татварын хэлтсийн эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид тус тус

Дэд байрт: “Тохижилт үйлчилгээний төв” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын баг тамирчид, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан багийн баг тамирчид,

Гутгаар байрт “Хан-Уул Зам засвар, арчлалт” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын баг тамирчид, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тамирчид

КОРНХОЛЛЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт Соёлын ордны баг тамирчид

Дэд байрт: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Худалдан авах ажиллагааны алба, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамтарсан багийн баг тамирчид

Гутгаар байрт: “Эко хотын тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын баг тамирчид

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮНГЭЭР:

Тэргүүн байрт Татварын хэлтсийн баг тамирчид, Цагдаагийн газрын баг тамирчид

Дэд байрт: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баг тамирчид, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн баг тамирчид

Гутгаар байрт: Цагдаагийн газрын баг тамирчид, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан багийн баг тамирчид

ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙН ШАГНАЛ:

Волейболын төрөлд:

Эрэгтэй- Татварын хэлтсийн тамирчин Х.Жамьян-Одсэр

Эмэгтэй-Татварын хэлтсийн тамирчин Б.Сарантуяа

3х3 сагсан бөмбөг:

Эрэгтэй-Татварын хэлтсийн тамирчин Б.Мөнхбат

Эмэгтэй-Цагдаагийн газрын тамирчин Э.Одонцэцэг

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ШАГНАЛ:

  1. Г.Батсайхан даргатай “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”
  2. П.Амартүвшин даргатайХөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс”
  3. Г.Сүрэнтамжид даргатай “Татварын хэлтэс”

Дүүргийн Засаг даргын нэрэмжит нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнд идэвхтэй, спортлог өнгөрүүлсэн нийт баг, тамирчдад талархал илэрхийлье.