Хан-Уул
Онцлох мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” –ийг угтан эрүүл мэндийн салбарт ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 08 дугаар сарын 2 дахь 7 хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү уламжлалт баярын өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажлын өндөр амжилт хүслээ.