Хан-Уул
Мэдээлэл

🌱ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ЭКО ДҮҮРЭГ 🌳

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, спортыг дэмжих, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг засаж, тохижуулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр 19-р хорооны 27/1-р байрны гадна зам, талбайг бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.

Хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвчтэй, мод, зүлэг ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлууд тус тус хийгдэж, эко орчныг бүрдүүлсэн хүүхдийн тоглоомын талбай нэгээр нэмэгдлээ.

Хан-Уул дүүргийн тохижилт, бүтээн байгуулалт 2021-2024