Хан-Уул
Мэдээлэл

АВТО МАШИН ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ ЗАМ ТАЛБАЙГ ЗОХИСТ НАЙРЛАГАТАЙ ХАЙРГААР ТЭГШИЛЖ, САЙЖРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА 

Дүүргийн Засаг даргын захирамжаар Яармагийн гэр хорооллын явган хүн, автомашин зорчиход хүндрэлтэй 80 гудамжны шороон замыг зохист найрлагатай хайргаар тэгшилж, сайжруулах ажил 9 дүгээр хорооны дараах таван байршил буюу шороон замын ул хөрсийг тэгшилж, дараа нь зохист найрлагатай хайргаар хучих ажил хийгдэж байна.
Зохист найрлага бүхий сайжруулсан шороон зам тавигдсанаар Яармагийн гэр хорооллын айл өрхүүд ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж, орчмын тоосжилт тодорхой хэмжээгээр буурах юм.
Хан-Уул дүүргийн Зам засвар, арчлалт хариуцсан байгууллага♻️