2023 оны 04 сарын 21-ний өдөр Дугаар А/215 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг дүүргийн хэмжээнд судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.
- Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсэгт хүргүүлж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН