Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/218 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2023 оны 04 сарын 24-ний өдөр                         Дугаар А/218                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс 2023 онд санхүүжин хэрэгжих “Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тарих мод, бут худалдаж авах (9, 16 дугаар хороо)”, “Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тарих мод, бут худалдаж авах (10, 12 дугаар хороо)”, “Мод тарих үндэсний өдрийн хүрээнд тарих мод, бут худалдаж авах (13, 14 дүгээр хороо)”, “Айцын аманд тарих мод, бут худалдаж авах (14 дүгээр хороо)” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Л.Отгонбаяр)-нд үүрэг болгосугай.

 

 

       ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН