Хан-Уул
Мэдээлэл

Гэр хорооллын гудамж, зам талбайн засвар, шинэчлэлийн ажил 13 дугаар хороонд үргэлжилж байна

/2023.08.29/ Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамж, зам талбайн засвар шинэчлэлийн ажил үе шаттай явагдаж байна.
Тухайлбал Нисэх, Яармагийн гэр хорооллын гудамжны автозамыг дүүргийн зам засвар хариуцсан байгууллага бүрэн засварлаж, зохист найрлага бүхий хайргаар тэгшилж, засварласан бол өнөөдөр үерийн улмаас гуу жалга үүсэж, авто машин болон явган зорчигчид явахад хүндрэлтэй гудамж, талбайг тэгшилж, засварлах ажил 13 дугаар хороонд үргэлжилж байна.
Тус хорооны нийт 5 байршлын гудамж талбайн автозамыг зохист найрлага бүхий хайргаар тэгшилж, сайжруулсан шороон зам тавина.