Хан-Уул
Онцлох мэдээ

Яармагийн 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орж, хичээлийн шинэ жилээр хүүхэд багачуудаа хүлээн авна

/2023.08.29/ Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж, 9 дүгээр сард бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

Барилгын зохион байгуулалт хагас зоорьтой 2 давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах, бүлгийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гадна талбайн тохижилтын тухайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлсэн.

 ХАН-УУЛ ЭКО ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024