Хан-Уул
Мэдээлэл

2023-2024 оны Хичээлийн шинэ жил эхэллээ

Хан-Уул дүүргийн Насан туршийн суралцахуйн төв нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр суралцагчдаа хүлээн авч шинэ хичээлийн жилийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхлүүлж, 2017 оны “Эх хэлний өдөр болгон тэмдэглэх тухай” 25 дугаар зарлигийн хүрээнд “Эх хэлээ эрхэмлэе – Өв соёлоороо бахархъя” хичээлээр үргэлжлүүллээ.

 

Эрхэм суралцагчдадаа сурлагын амжилт хүсье. Эрдмийн өргөөндөө тавтай морил