Хан-Уул
Тендерийн урилга

Наадамчдын авто замаас нүхт чиглэлийн авто замын гэрэлтүүлгийн ажил (23 дугаар хороо)

Огноо : 2023.09.06
Тендер шалгаруулалтын нэр: Наадамчдын авто замаас нүхт чиглэлийн авто замын гэрэлтүүлгийн ажил (23 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202307092

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Наадамчдын авто замаас нүхт чиглэлийн авто замын гэрэлтүүлгийн ажил (23 дугаар хороо)–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011