Хан-Уул
Мэдээлэл

Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 3 сургууль, 4 цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа

Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 3 сургууль, 4 цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
Тухайлбал:
-2 дугаар хороо 75 дугаар сургуулийн гадна талбай
-3 дугаар хороо “Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр Клиник”
-4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн гадна талбай
-5 дугаар хороо 29 дүгээр цэцэрлэгийн гадна талбай
-7 дугаар хороо 73 дугаар цэцэрлэгийн гадна талбай
-13 дугаар хороо 144 дүгээр цэцэрлэгийн гадна талбай
-14 дүгээр хороо 59 дүгээр сургуулийн гадна талбайг тус тус тохижуулж, ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбай, сандал, сүүдрэвч зэрэг хүүхдэд ээлтэй тохилог орчинг бүрдүүллээ.
 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТ 2021-2024