Хан-Уул
Нэмэлт

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан зуны VII их наадамд тэргүүлсэн баг, тамирчдыг хүлээн авлаа

/2023.09.07/ Монгол Улсын хэмжээнд 2 жил тутам зохион байгуулагддаг Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянган өсвөрийн тамирчдаас шалгарсан шилдэг 7000 тамирчид спортын 23 төрөлд өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн 200 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж, медалийн чанар, тоогоор улсдаа аваргалан ТЭРГҮҮН байрт шалгарсан билээ.

Улсын хэмжээний чансаа өндөр тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс ТЭРГҮҮН байр эзэлсэн тамирчин сурагчид, багш дасгалжуулагч нарыг өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид тус тэмцээнээс 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль хүртэж, улсдаа тэргүүлсэн бол Орхон аймагт зохион байгуулагдсан Өвлийн спортын наадамд 23 тамирчин спортын 8 төрөлд оролцож, 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл нийт 12 медаль тус тус хүртэж, нийслэлийн 9 дүүргээ тэргүүлсэн амжил үзүүлсэн байна.