Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Дүүргийн иргэдийн спортын XI наадмын спорт явган аяллын тэмцээн зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын XI наадмын явган алхалтын спорт тэмцээн бямба гараг бүр явагдаж байна. Иргэдийн спортын XI наадмын явган аяллын тэмцээн /2023.09.09/-ний өдөр Жаргалантын аманд зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд 14 хорооны 280 иргэд, алба хаагчид оролцсон бол тэмцээнд 11 байгууллагын 140 гаруй иргэд оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Явган алхалтын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт: Б.Байгальмаа Засаг даргатай 21-р хорооны баг тамирчид
Дэд байрт: Ш.Отгон Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид
Гутгаар байрт: Д.Алимаа Засаг даргатай 8-р хорооны баг тамирчид тус, тус шалгарч, Нийслэлийн шигшээ тэмцээнд 21-р хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО