Хан-Уул
Мэдээлэл

“ӨСВӨРИЙН АВРАГЧ” 2023 ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, “Өсвөрийн аврагч” клубын гишүүн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэсвэр хатуужил, авхаалж самбааг хөгжүүлэх, гамшгийн аюулын тухай мэдлэгийг батжуулан дадлагажуулах, гамшгийн аюулын үед өөрийгөө болон бусдад туслах, авран хамгаалах, дадал олгох зорилготой тэмцээнийг  (2023.09.18) Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн гадна талбайд 15 сургуулийн 105 сурагчдыг хамруулан зохион байгуулаа.
Баг бүр 6 цэгт өөр өөр даалгавар гүйцэтгэн барианд орсон.
Тэмцээний нийт дүнгээр
🏆🥇Тэргүүн байранд 26 дугаар сургууль
🥈 Дэд байранд 60 дугаар сургууль
🏅 Гутгаар байранд 59 дүгээр сургууль
🏅 Тусгай байранд 10 дугаар сургууль
🧑‍🎓Шилдэг сурагчаар 114 дүгээр сургуулийн сурагч тус тус тодорлоо.
Баг тамирчдад амжилт хүсье.