/2023.09.20,21/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт 2023 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хорооны хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, цогц мэдлэг, мэдээлэл өгөх, нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу Хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус сургалтад 25 хорооны хамтарсан багийн 100 гаруй гишүүд хамрагдлаа.