Хан-Уул
Мэдээлэл Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№29/

 

2023 оны 10 дугаар сарын 03 өдөр                                                                                                           Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Нийт байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 4 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих. Ажлын 4 хоног
3 Татварын хэлтэс Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
4 Цагдаагийн газар “Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах” гэж зааснаар Нийслэл хотын хэмжээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох арга хэмжээг авахуулах. Ажлын 4 хоног
5 Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. Ажлын 4 хоног
6 Нийт байгууллагууд Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг  иргэд, олон нийтэд мэдээлэх. Ажлын 4 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.10.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.