Хан-Уул
Мэдээлэл

“ЭКО ДҮҮРЭГ-ЭРЧИМТЭЙ ХӨДӨЛГӨӨН” уриан дор спортын 3 төрөлт тэмцээн

Нийслэлийн 9 дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “ЭКО ДҮҮРЭГ-ЭРЧИМТЭЙ ХӨДӨЛГӨӨН” уриан дор спортын 3 төрөлт тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.


Тус тэмцээнд 7 дүүргийн 140 гаруй тамирчид волейбол, сагсан бөмбөг, дартсын спортоор 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс:
1-р байр БЗД-ийн ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд
2-р байр БГД-ийн ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд
3-р байр Налайх, Багануур дүүргүүдийн ӨЭМТ-ийн хамтарсан баг шалгарлаа.