Хан-Уул
Мэдээлэл

Шар өвс шатаж байсныг унтрааж, аюулгүй болголоо

“ШАЛГАВАЛ ЭРСДЭЛГҮЙ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн чиг үүргийн алба хаагчид хуваарийн дагуу хийж, гүйцэтгэж байна.  

Тодруулбал Гал түймэр унтраах, аврах 11-р ангийн салааны захирагч, дэслэгч Б.Таравчамбаар ахлуулсан алба хаагчид дүүргийн 16-р хорооны 4 дүгээр хэсэгт хяналтаар ажиллаж байхад эзэнгүй айлын хашаанд шар өвс шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон байна.

Иймд иргэд та бүхэн тог цахилгаан болон галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас зөвлөж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс