Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 121-р цэцэрлэг, 115-р сургууль Нийслэлийн “Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг”-ээр шалгарлаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй  сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олгож, шагнал гардууллаа.

Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна.

2023 оны Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль, В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.

Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгээр шалгарсан 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа:

-Манай цэцэрлэг шилдэг менежменттэй цэцэрлэгээр хоёр дахь удаагаа шалгарлаа. Бидний эрхэм зорилго хүүхэд бүрд аз жаргал бэлэглэсэн, ээлтэй цэцэрлэг байхад оршдог бөгөөд “Ялж, ялгар” гэсэн уриатай ажилладаг. Багш, эцэг эх, хүүхдийн оролцоог чухалчилж, хүмүүжлийн эерэг аргыг хүн бүрийн харилцаанд нэвтрүүлэхэд анхаарч байна гэжээ.

Мөн Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиур Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай “Хобби” сургууль тус тус шалгарлаа.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.