Хан-Уул
Мэдээлэл

Хашааг татуулж, явган зам тавина

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талд баригдаж буй барилгын хашааг татуулж, явган зам тавихаар боллоо.

 

Тодруулбал тус замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсээд байсан.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллаж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөнөөр Гандийн гудамжнаас Соларис, Вега сити хотхонууд орчмын байгууллагуудын хашааг татуулж, явган хүн зорчих зам тавина. .