Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо: 2023.12.08
Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202309119

   Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Байхгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба:

2,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011