Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

“ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”  оны шилдэг байгууллагаар шалгарлаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь хүн амынхаа эрүүл мэндийн энхийн манаанд оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан зүтгэж эрүүл мэндийн салбараа түүчээлэн 2023 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Нийслэлийн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлтийг сайжруулан ажиллаж, үйлчилгээний нэр төрлийн нэмэгдүүлж, шинэ технологи, мэс заслуудыг дүүргийн эмнэлэгт нутагшуулан ажилласан.

Тус эмнэлгийн онцлох ажлуудаас товч дурдвал:

  • “ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо” Олон улсын стандартыг нэвтрүүлсэн,
  • Үйлчлүүлэгч төвтэй Чихрийн шижин өвчний “Цогц тусламж, үйлчилгээний төв”-тэй боллоо,
  • Хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 50 ортой түр тасгийг Хантуул Хүүхдийн сэргээн засах төвд ажиллууллаа,
  • Хан-Уул дүүргийн Мэс засал, гэмтлийн тасагт дүүргийн хөрөнгөөр иж бүрэн урсгал засвар хийж, үйл ажиллагааг өргөжүүллээ,
  • Аддиктологийн кабинетыг энэ жил нээн ажиллуулж, онцлох үйлчилгээ болгон хөгжүүлж байна.
  • “ТЕЛЕМЕДИЦИН ТӨВ”-ийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • Эко-Амбулаторийн үйл ажиллагааг шинээр эхлүүлсэн.
  • “Сайн туршлага-2023” арга хэмжээнд Үйлчлүүлэгч төвтэй цогц тусламж үйлчилгээний төв” бүтээлээр дэд байранд шалгарлаа.
  • Нийгмийн хамгааллын аяны хүрээнд Доктор төвд эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын алжаалыг тайлж, амраасан.
  • Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд хамт олны эв нэгдлийг хангах, чөлөөт цагаа эрүүл мэндийнхээ төлөө зориулж, эрүүл агаарт идэвхтэй амарч өнгөрөөх зорилгоор бэсрэг наадам, спорт өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд зохион байгуулсан зэрэг олон бүтээлч ажлыг үр дүнтэй санаачлан хийж хэрэгжүүлсэн байна.

Т.Энхзаяа даргатай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР