Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хол замд гарахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү!

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхнийг болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, замын хөдөлгөөнд оролцохдоо Монголын улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чиглэлээр  дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

Хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүстэй суулгаж хөдөлгөөнд оролцуулах /сэрэмжлүүлэх бичлэг, стикерийг QR SCAN/

Шөнийн цагт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлж хэвших /холын гэрэл жолоочийг 10 секунд зам орчныг бүрэн хянах чадваргүй болгодог QR SCAN/

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөнд дүрэмд заасан хурдыг баримтлах /хэмжээт хурдыг хэтрүүлж болохгүй QR SCAN/

Нэг удаагийн буруу хандлага насан туршийн гэмшил /QR SCAN/

Дээрх 4 төрлийн анхааруулах зөвлөмжийг Улаанбаатар хотоос гарч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нэг бүр ухаалаг гар утсандаа QR кодыг уншуулж зөвлөмжийг хэрэгжүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС