Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Ус тогтсон байршлуудад хариу арга хэмжээ авч байна

Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байсан тул шороо асган, авто зам болон явган хүний зам руу ус орохоос сэргийлэн боолт хийгээд байна.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ