Хан-Уул
Мэдээлэл

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын хаврын ажил явагдаж байна

Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжин ирж, дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт, гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсэн удирдлага дор төлөвлөгөөт хуваарийн дагуу орчны аюулгүй байдал бусад чиг үүргийн дагуу ажиллаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, төгөл бүхий бичил цэцэрлэгүүдийн 299,148 м.кв талбайн ногоон байгууламжийг мэргэжлийн 9 байгууллага 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн арчлалт хамгаалалтыг дараах байдлаар хийж байна.
Тодруулбал
😃 Зүлэг, ногоон байгууламж бүхий 299,148 м.кв талбайн өнжмөл шар өвсийг бүрэн тармаж, хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг 7 хоногт 3-4 удаагийн давтамжтай хийж, 40 тн хог хаягдал, өнжмөл шар өвсийг ачиж тээвэрлэсэн.
😃Наадамчдын зам дагуу болон 1, 2, 3 дугаар хороодын орон сууц хорооллын нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь 393 улиасыг хэлбэржүүлж, цэвэрлэгээний огтлол хийсэн.
😃 Ногоон байгууламжийн хамгаалалтын хайс, хашлагыг засварлах ажлын хүрээнд тасарч, унжсан 423 метр троссыг залгаж, засварласан.
😃 Хуваарийн дагуу хариуцсан талбай дахь явган хүний зам талбай, сандал, ширээ, тоглоомын талбайг тогтмол угааж, цэвэрлэх, хогийн савыг суллах арга хэмжээг тус тус тухай бүр нь хэрэгжүүлж ажилласан байна.
ХОГГҮЙ ХАН-УУЛ – ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ