Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уулчууд “хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд нэгдэж, эко орчныг хамтдаа бүрдүүллээ

🔰Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар “Хаврын их цэвэрлэгээний аян”-ыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар удирдамж батлагдсан.
🔰Батлагдсан удирдамжийн дагуу өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж, Засаг даргын дэргэдэх 29 хэлтэс, албад, хороодын нийт 783 албан хаагч, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллагын 219 ажилтан, худалдаа үйлчилгээний 1,315 байгууллагын 3,863 ажилтан , 282 сууц өмчлөгчдийн холбоодын 650 ажилтан, 1,526 иргэд оролцож, нийт 1,158,292мкв талбайгаас 65,3тн хог хаягдлыг цэвэрлэлээ.
🔰Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн хог тээвэр хариуцсан дөрвөн байгууллага 13 рейсээр төвлөрсөн хогийн цэгт тухай бүр нь ачиж тээвэрлэн ажиллалаа.
🔰Эко дүүргийн хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцон, эрүүл, эко орчныг хамтдаа бүрдүүлсэн ажилтан албан хаагчид, албан байгууллагын хамт олон, иргэддээ ТАЛАРХАЛ илэрхийлье.
🌱ХОГГҮЙ ХАН-УУЛ ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ 🌱