Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний шилдгээр 118 дугаар сургуулийн “Сүлд” баг шалгарлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 326 дугаар анги дээр зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр нээж, үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Д.Баасанхүү, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга Ж. Отгонхорлоо болон сургуулийн захиралууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

  Хүүхэд залууст эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор зохион байгуулдаг тус тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 15 багийн 200 гаруй сурагчид 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүн байрт 118 дугаар сургуулийн “Сүлд” баг Дэд байрт 114 дүгээр сургуулийн “Шонхор” баг Гутгаар байрт 7 дугаар сургуулийн “Хурд” баг Тусгай байрт 26 дугаар сургуулийн “Соёмбо” баг тус тус шалгарч, тэргүүн байрт шалгарсан 118 дугаар сургуулийн “Сүлд” баг дүүргээ төлөөлж, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ