Хан-Уул
Мэдээлэл

Авто замын нөхөөсний ажил шөнийн цагаар хийгдэж байна

Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн авто замын нөхөөсний ажил замын ачаалал буурсан үед буюу шөнийн цагаар төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Тухайлбал дүүргийн 23 дугаар хороо Арцтын амны 660м2 авто замын эвдрэл ихтэй нүхийг зүсэж, асфальт бетон хольцоор хучиж, нөхөөс хийгдлээ.