Хан-Уул
Мэдээлэл

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян -2024” уулзалт, зөвлөгөөн боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын болон боловсруулах салбарын 150 орчим аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилтан, албан хаагчид оролцуулсан зөвлөгөөнийг зохион байгуулж, хууль эрх зүйн мэдээлэл өглөө.

Тодруулбал, үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйл, ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, ажлын байрны эрүүл ахуйн стандарттай холбоотой анхаарах асуудлуудыг хэлэлцэж, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах талаар санал солилцлоо.