Хан-Уул
Мэдээлэл

Хан-уул дүүрэгт I ээлжийн цэрэг татлага еб-ын 34 дүгээр сургууль дээр 04-06-ны өдөр зохион байгуулагдана

/2024.05.04/ Нийслэлийн хэмжээнд 2024 оны I ээлжийн цэрэг татлага 2024 оны 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан–Уул дүүргийн I ээлжийн цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, нарийн шинжилгээнүүдийг цэрэг татлагын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.
Цэргийн насны залуучууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО