“Албан бус насан туршийн боловсролын төв’ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нь дүүргийн 15 дугаар хорооны ‘’Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо’’-ны хүүхэд иргэдийн дунд гэр бүл харилцаа сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын үр дүнд:
- Эцэг эх хүүхдийн амьд харилцааг бий болгож хүүхдүүд эцэг эхчүүддээ ил захидал бэлгэллээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэл яриа хөгжүүлэх ба бүтээл хийлгэсэн үр дүнтэй сургалт боллоо.
- ‘’Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбоо’’ той хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Сургалтыг Гэр Бүл Боловсролын багш М.Чанцалдулам удирдан явууллаа.