Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/224 Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх аян зохион байгуулах тухай

2021 оны 05 сарын 07-ны өдөр                          Дугаар А/224                                 Улаанбаатар хот

Хамтарсан багийн үйл ажиллагааг

эрчимжүүлэх аян зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29,2,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19.1.2 дахь, заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Зорилтот өрхийн сурагчдын цахим хичээлийн хоцрогдлыг арилгах хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий хамтарсан баг, үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох арга зүйн зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагааны хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (А.Амартүвшин)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН