Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/233 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 05 сарын 07-ны өдөр                          Дугаар А/233                                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн        4 дүгээр зүйлийн 4.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн хороодын үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор зарим хороодын хүн амын тоо, төлөвлөлт, газар нутгийн байршлыг судлах, хороодын хилийн цэс өөрчлөх эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. Энэ захирамжийн  нэгдүгээрт  заасан  ажлыг  судалгааны  үндсэн дээр зохион байгуулж, саналыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Б.Цэрэн/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН