Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/238 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 05 сарын 10-ны өдөр                          Дугаар А/238                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/285, А/288 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд санхүүжин хэрэгжих “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо/”, “Хог тээвэрлэх автомашин худалдан авах, хогийн цэгийн тохижилт хийх /Хан-Уул дүүрэг, 1, 2, 20 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Л.Отгонбаяр/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН