Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/250   Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 05 сарын 14-ний өдөр                   Дугаар А/250                                       Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас 2021 онд санхүүжин хэрэгжих “Туул голын сав газарт, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлох, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл /тэзү/ боловсруулах зөвлөх үйлчилгээ/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН