Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/271 Хүний хөгжил, нийгмийн бодлогын салбарт дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

2021 оны 05 сарын 21-ний өдөр                   Дугаар А/271                                       Улаанбаатар хот

 

Хүний хөгжил, нийгмийн бодлогын салбарт

дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн “д”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 17 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг нэгдүгээр, “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг хоёрдугаар, “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг гуравдугаар, “Багш” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг дөрөвдүгээр, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын салбарын хүрээнд 2021 онд дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах 540,000,000 /таван зуун дөчин сая/ төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М. Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийн явц, зарцуулсан гүйцэтгэлийн төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН