ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/
2021 оны 07 дугаар сарын 09 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1 | Онцгой байдлын хэлтэс | Нэмэлтээр дайчлагдан ажиллах албан хаагчдын нэрсийг гаргаж, хуваарь танилцуулах | Ажлын 5 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ | Гудамж талбайн хог хаягдалгүй байлгахад анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллах | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
4 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Мал, амьтны гоц халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
5 | Засаг даргын орлогч А.Амартүвшин, Онцгой байдлын хэлтэс | Шуурхай хариу арга хэмжээний багт нэмэлтээр 2 автомашин авах тул судалж, санал танилцуулах | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд | Нийт байгууллагууд 2021 оны эхний хагас жилийн тайлангаа Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх, Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулах бэлтгэл ажлаа хангах | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.07.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна