Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№27/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№27/

 

2021 оны 07 дугаар сарын 26                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгууллагаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Онцгой байдлын хэлтэс,  Эрүүл мэндийн төв,  Цагдаагийн газар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлэх, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6    Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:

• Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил

• Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил

• Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил

• Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгаж гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах.

Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.07.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна