Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

 

2021 оны 08 дугаар сарын 02                                                                                   Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлууудыг open.ulaanbaatar, худалдан авах ажиллагааны цахим системүүдэд тогтмол бүртгэн оруулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Нийгмийн хөгжлийн элтэс, Боловсролын хэлтэс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Төвийн 6 дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэх төсөв, байршил, тооцоо судалгааг гаргаж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Төвийн 6 дүүргийн Засаг дарга нар/ Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.08.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна