ХНХС-ын 2021 оны А/103 тушаалаар шинэчлэн батлагдсан “Хүнсний эрхийг бичиг олгох журам”-ын хэрэгжилтийг хангаж “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд дотоод хяналт хийх ажлын удирдамж”-ийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй өрхүүдэд дотоод хяналт хийж ажиллалаа.
Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүдийн гэрээний хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, цар тахлын үед мөрдөн ажиллах зөвлөмжийг хүргүүллээ.