НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№39/
2021 оны 11 дүгээр сарын 15 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
1 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага | Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
2 | Эрүүл мэндийн төв | Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
3 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
4 | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага | Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.11.18-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.