Насан туршийн боловсролын үзэл санаа, үнэ цэн, тасралтгүй байдлыг хангаж, бүх нийтийн ойлголт хандлага, оролцоо, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, НТБ-ын төвүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТӨВ”, “ШИЛДЭГ ТӨВ”-үүдийг тодруулсан билээ.
Өнөөдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн удирдлагууд насан туршийн боловсролын “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТӨВ”, “ШИЛДЭГ ТӨВ”-үүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
2021 оны “Улсын тэргүүний төв”-өөр шалгарсан Т.Мэдэгсүрэн захиралтай Дархан–Уул аймгийн Насан туршийн боловсролын төв, “Шилдэг төв”-өөр шалгарсан Т.Рэгзэдмаа захиралтай Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Н.Алгирмаа захиралтай Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олонд баяр хүргэж, насан туршийн суралцахуйн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, соён гэгээрүүлэх үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.