2022 оны 04 сарын 01-ны өдөр Дугаар А209 Улаанбаатар хот
Хог хаягдлын олон нийтийн байцаагч
ажиллуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/492 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн давтамж, орон тоо нэмэхгүйгээр үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хороо бүрд нэг хэсгийн ахлагчийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Хог хаягдлын олон нийтийн байцаагч”-аар үүрэгжүүлэн ажиллуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
- Олон нийтийн байцаагч ажиллуулахад шаардагдах урамшуулал, сургалт, хувцас, үнэмлэхийн зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН