Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/210 – Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2022 оны 04 сарын 01-ны өдөр                          Дугаар А210                                 Улаанбаатар хот

                                                   Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсэг 303 тоотод байрлах Чимэддоржийн Оюунтунгалагийн зүчээнд Польш Улсаас импортоор 17 толгой үржлийн адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  1. Импортоор орж ирсэн 17 толгой үржлийн адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “Түда” ХХК (Ж.Отгонням)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
  2. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн (Ч.Оюунтунгалаг)-д үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч (Ц.Сайнзаяа)-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН