Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/450 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 9 сарын 01-ний өдөр                                       Дугаар А450                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд суурилагдсан хяналтын камерын хэвийн ажиллагаа болон ашиглалтад хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
  • Ажлын хэсгийн дарга:
  • Хууль эрх зүй, архивын хэлтсийн дарга Ч.Байгаль
  • Нарийн бичгийн дарга:
  • Гэрэлтүүлэг, камержуулалт хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ
  • Гишүүд:  Хороодын Засаг дарга нар
  • Аж ахуй өмчийн хэлтсийн дотоод сүлжээний инженер Д.Шинэтогтох
  • “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын мэдээлэл технологийн инженер Ж.Шинэбаяр
  • Дүүрэг дэх Цагдаагийн газрын чиглэлийн ахлах д/х У.Мөнхсансар
  • Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга х/ч Б.Ганзориг
  • Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дарга д/х Д.Дамдинсүрэн
  • Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн ахлах инженер х/ч Б.Энхжаргал
  1. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
  1. Энэхүү захирамжийн нэгдүгээр зүйлд заасан ажлыг гүйцэтгэх удирдамжийг батлан, хэрэгжилтийг хангаж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан үр дүнг дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг ажлын хэсэг (Ч.Байгаль)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН