Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/451 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 09 сарын 02-ны өдөр                                      Дугаар А451                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/151 дүгээр тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/152 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Хяналт шалгалт хийхэд шаардагдах нийт 478,000 (Дөрвөн зуун далан найман мянган) төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг Хүүхдийн төлөө зөвлөлд тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (М.Ганболд)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

  1. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/674 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН