Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/457 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 09 сарын 06-ны өдөр                                      Дугаар А457                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,  2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, 2022 оны 08 сарын 26-ны 24 дэх Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудалд Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх “Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн байранд шаардлагатай сүлжээний тоног төхөөрөмж авах ажлыг зохион байгуулсугай.

  1. Үйл ажиллагаанд шаардагдах 5.000.000 (Таван сая) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН